Засгийн газар өглөөний 08 цагаас хойш 20 гаруй асуудлаар хуралдаж байна.
Хурлаар халдварын үед өндөр ачаалалтай ажиллаж буй төрийн үйлчилгээний, тусгай албан хаагчдыг орон сууцжуулах асуудлыг хэлэлцэж байна. Түрээслээд, өмчлөх нөхцөлөөр 1300-1500 өрх бэлэн орон сууцанд хамрагдах юм. Мөн Covid-19-ын олон улсын болон дотоодын нөхцөл байдал хийгээд чартер нислэгүүдийн талаар яг одоо хуралдаж байна.