Үндэсний статистикийн хорооноос 2020 оны дөрөвдүгээр сарын байдлаарх Монгол Улсын эдийн засгийн байдлыг танилцуулж байна.
Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ дөрөвдүгээр сард улсын хэмжээнд өмнөх сараас 0.6 хувиар буурч, өмнөх оны эцсээс 2.2 хувь, өмнөх оны мөн үеэс 4.7 хувиар хувиар өсжээ. 4.7 хувиар өсөхөд:
Хүнсний бараа, ундаа, усны бүлгийн үнэ дүнгээрээ 7.8 хувь (мах, махан бүтээгдэхүүний дэд бүлгийн үнэ 13.1 хувь, согтууруулах бус ундааны дэд бүлгийн үнэ 3.7 хувь
Согтууруулах ундаа, тамхины бүлгийн үнэ дүнгээрээ 4.9 хувь
Хувцас, бөс бараа, гутлын бүлгийн үнэ дүнгээрээ 5.3 хувь
Орон сууц, ус, цахилгаан, хийн болон бусад түлшний бүлгийн үнэ дүнгээрээ 5.4 хувь (цахилгаан, хийн болон бусад түлшний дэд бүлгийн үнэ 5.5 хувь)
Эм тариа, эмнэлгийн үйлчилгээний бүлгийн үнэ дүнгээрээ 3.1 хувиар өссөн нь голлон нөлөөлжээ.
Хэрэглээний бараа, үйлчилгээний сагсанд нийт 373 нэр төрлийн бараа бүтээгдэхүүн, үйлчилгээ, Улаанбаатар хотын хэмжээнд 344 нэр төрлийн бараа бүтээгдэхүүн, үйлчилгээний үнийг судалдаг.
Нийт 373 нэр төрлийн бараа бүтээгдэхүүн, үйлчилгээний 200 нь импортын бараа, бүтээгдэхүүн байгаа бөгөөд энэ нь нийт жингийн 45.5 хувийг эзэлж байна.
Инфляци дөрөвдүгээр сард 4.7 хувь гарсны 25.5 хувь нь импортын барааны үнийн өсөлтөөс шалтгаалжээ. Импортын барааны үнийн өсөлтийн нөлөөлөл нь өмнөх оны мөн үеэс 13.1 пунктээр буурчээ.