Нам, эвслүүд УИХ-ын сонгуульд нэр дэвшигчдээ тодруулж буй энэ цаг үед МАН-ын удирдлагууд одоогийн парламентын гишүүдээс 20 гаруй хүнийг сонгуульд оролцуулахгүй байх шийдвэр гаргасан гэх мэдээлэл яригдаж байна.
Тэгвэл МАН-ын Бага хуралд оролцож буй зарим УИХ-ын гишүүн сонгуульд өрсөлдөхгүй гэдгээ албан ёсоор мэдэгдээд байна. Тухайлбал, УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр, Ц.Гарамжав, Л.Энхболд нар хэвлэлд ярилцлага өгөх үеэрээ залууст боломж олгох үүднээс сонгуульд өрсөлдөхгүй гэсэн бол Ц.Гарамжав гишүүн яриандаа Шадар сайд Ө.Энхтүвшин, УИХ-ын гишүүн Я.Содбаатар нар нэрээ татсан гэдгээ хэлээд байна.
Д.Ганболд гишүүнийг нэр дэвшүүлэхгүйгээс гадна Бага хурлын гишүүнээс хасаг шийдвэрийг гаргаад байгаа юм. Харин УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа, О.Содбилэг нар ч гэсэн мөн л энэ жилийн сонгуульд нэр дэвшихгүй гэдгээ мэдэгдээд байна.
Түүнчлэн М.Энхболд, Д.Оюунхорол, Н.Амарзаяа, А.Ундраа, Д.Ганболд, Д.Тэрбишдагва нарыг нэр дэвшүүлэхгүй гэдгээ МАН-ын дарга У.Хүрэлсүх мэдэгдсэн талаар ikon.mn сайт албан бус эх сурвалж мэдээлсэн тухай дурьдаад байна.