ШУА-ийн Философийн хүрээлэнгээс эрдэмтэн судлаачдын коронавирусийн хөл хорионы дэглэмийн үеийн нийгмийн нөхцөл байдлын талаарх эргэцүүлэл, санаа бодлыг цувралаар хүргэж байгаа юм. Энэ удаагийн 4 дэх цувралд МУИС-ийн профессор М.Гантуяагийн “COVID -19-өөс Монголчууд бид юу ойлгов” нийтлэлийг толилуулж байна.
Монголчууд бид “коронавирус” гэж анх сонссоноос хойш даруй 4 сар өнгөрлөө.
1990 оны ардчилсан өөрчлөлтөөс хойш өмнөх социализмын үеийн 70 жилд ч, түүнээс өмнөх Манжийн ноёрхлын үеийн 300 жилд ч үзэж сонсоогүй эерэг, сөрөг шинэ шинэ үйл явдлууд “ардчиллын” 30 жилд болсон.
Тэгвэл дэлхий даяар тархаад байгаа энэ өвчний улмаас сүүлийн 4 сард, материаллаг гэхээсээ илүү оюун бодол, сэтгэл санааны хувьд урьд өмнө байгаагүй өөр мэдрэмж, өөр ойлголтыг монголчууд бид авч байна.
ХХ зуун гарснаас хойш 1940-өөд оныг хүртэл социалист системийг тогтоох гэж, наанадаж 300 жилийн нүүр үзсэн Монголын нийгмийн уламжлалт оюун санааг бусниулсан. 1990 оноос, 70 жилийн турш марксист үзэл сурталд хэт баригдсан нийгмийн оюун санааг олон ургальч үзэл хандлагаар солих үйл явц үргэлжилсээр… Өмнөх 70 жилийн талтай тэнцэх хугацаа ард хоцорсон ч Монголд нийгмийн тогтвортой хандлага бүрэн бүрэлдээгүй, даяаршлагдсан зах зээлийн эдийн засгийн харилцаан дунд монголчууд хөлөө олох гэж бужигнасаар л байна. Ийм нөхцөлд дэлхий нийтийг хямраасан аюулт өвчин тархаж олон улсын худалдаа, эдийн засаг, соёлын харилцаа үндсэндээ зогсонги байдалд орчихлоо.
Хамгийн эхлээд бид Хятад улстай хилээ хаах асуудлыг ярьж эхэлсэн. Үүнтэй зэрэгцээд Хятадын ард түмэнд туслах хөдөлгөөн өрнөж, энэ хөдөлгөөнд жирийн иргэдээс эхлээд улсын Ерөнхийлөгч хүртэл хамрагдлаа. Хятадад өвчин намдвал урьдын амьдрал хэвийн үргэлжилнэ хэмээн бүгд итгэн найдаж, хөл хориог тэвчин хүлээж байв. Гэвч аюулт өвчин Европын улсууд, Солонгосын нийгмийн амар амгалан байдлыг алдагдуулж, дараа нь хамгийн хөгжингүй гэгддэг Америк ч энэ өвчнөөс болж сандарч эхэлсэн.
Одоо Орост өвчний тархалт хурцдаж байна. Энэ нөхцөлд Монгол хөл хориогоо алдалгүй, Монголын мэргэжилтнүүд олон улсын мэдээ мэдээллийг сайтар судалж, дүн шинжилгээ хийж, аль болох өөртөө тохиромжтой зөв аргаар өвчнөөс хамгаалах, бусдаас суралцах, өөрсдийгөө боловсруулах үйл ажиллагааг зохион байгуулж, Монголын малчид, хүнсний үйлдвэрлэгчид дотоодынхоо нөөц боломжоор ард түмнээ хооллож ундаалж байна.
Энэ хүнд нөхцөл биднийг хоол хүнсээ өөрсдөө хариуцдаг байхыг, бидэнд тийм боломж байгааг анхаарууллаа. Түүнтэй зэрэгцээд Монголынхоо газар нутгийг биднийг тэжээж байгаа гол салбар болох бэлчээрийн мал аж ахуйдаа зөв зохистой хуваарилж, газрын баялгийг хайрлан хамгаалах, хөрс шороогоо эрүүл байлгах шаардлага үүсч байна.
Монголд гадаадаас ирсэн 40 орчим хүнээс вирус илэрсэн ч өндөр тусгаарлалтанд эмчилж байна, бас эмчилж чадаж байна. 1990 онд Орост өрнөсөн өөрчлөн байгуулалтын нөлөөгөөр ардчиллыг сурталчилсан хэдхэн залууст Монголын төрийн эрхийг хялбархан өгсөн шиг, ардчиллын 30 жилийн дотор ард түмнээсээ тасарч баяжсан Монголын “ардчилсан” улс төрчид дэлхий нийтээр тархсан өвчний өмнө Монгол улсынхаа тусын тулд улсын төсвөөс эмнэлэг, эмчилгээнд тэргүүн ээлжинд зарцуулахдаа өмнө байгаагүйгээр “гараа үл татав”.
Монгол дахь олон нийтийн сүлжээ УОК-ийн мэдээ рүү бүх анхаарлаа хандуулж байна. Өвчин тархаахгүй байхын тулд, өөрсдийнхөө эрүүл мэндийн төлөө УОК-ийн үгэнд орохоо монголчууд ухамсарлаж байна. Зарим оронд Ази царайтай хүнийг, амны хаалттай хүнийг, ханиалгаж байгаа хүнийг гадуурхан дээрэлхэж байхад монголчууд аль ч үндэстний хүмүүсийг өвчнөөс хол байгаасай, эдгэж тэнхрээсэй хэмээн ерөөж байх юм. Монгол хүн бэрх хүнд нөхцөлд хамгийн зөв шийдвэрийн талд зогсож чаддаг онцгой чанартай юм уу гэлтэй.
Бусад хөгжингүй орнуудтай харьцуулахад манай эмнэлгийн нөхцөл, хүний нөөц их дутмаг гэдгийг бид үргэлж л шүүмжилж ирсэн. Харин одоо нөхцөлийг нь бүрдүүлж чадвал монгол эмч нар мэргэжил, мэдлэг, туршлага өндөртэй гэдэг нь харагдлаа. Зовсон цагт нөхрийн чанар танигдана гэдгээр өнөөдөр Монголд эмч нар хэн хэнээс илүү нэр хүндтэй болж байна.
Ерөөс монгол хүнийг дэмжээд тэтгээд өгвөл хэнээс ч дутахгүй амжилт гаргаж, монголчууд хэнээс ч дутахгүй хөгжилд хүрэх чадвартай болох нь тодорхой боллоо. Өөр өөр олон олон зүйлийг бид ойлгож эхэлж байна.
Хүн төрөлхтөн өвчин зовлон үгүй, амар амгалан байх болтугай.
ШУА-ийн Философийн хүрээлэн
8 comments
бодит мэдээлэлийг хаасан төр засагтай харанхуй бүдүүлэг ард түмэн гэж л ойлгогдлоо
humuus 1 iig bodoj 2 iig tungaaj , soeltoi bolovsroltoi hueetstei , sain handlagatai bolohod suraltsah tsag bolson urd hoid horshteigoo evtei nairtai amidrah heregtei bid tsagaa tulahad hadand havichuulagdsan haliunii zulzaga lugaa adil uls shuu , ter olnooroo oruulj irj ajilluulah talaar erh buhii humuust l shaardlagaa huchtei tavih bolson , ternees bish oros ,hytaduud oorsdoo sain duraaraa irj bgaa bish
gadaad guren öndör högjiltei uls divaajin bish gedegiig,törj össön eh oronoo högjuuleed eh orondoo saihan taivan amidrahiigl oilgoloo…
Яасан ядмаг сэтгэлгээтэй профессор вэ.Ямар муу бичвэр вэ логикгүй философи сэтгэлгээгүй .Социализмын 70 жилд монгол хүний нийгмийн оюун санаа бүрдэж хөгжсөн бас соёлжсон юм шдээ.Харин 90 оноос хойш зэрлэг капитализмийн хүн хүндээ чоно гэх зарчим үйлчилж нийгмийн оюун санаа эвдэрсэн сүйрсэн.Ийм юм мэдэхгүй үхсэний чинь философич вэ малаа
Эргүү дагз вэ
ШУА-ийн философийн хүрээлэн унтарсан юм байна. Шахааны мэдлэггүй, тамиргүй номгүй бодлогогүй хүмүүсээр дүүрчээ.
Уншихад их бодууштай сайхан бичжээ. Баярлалаа. Бусдыг хайрлая. Амьддаа бие биенээ хайрлацгаая.
ээ Гарчиг, нийтлэгч хоёрын нэрийг хараад маш өндөр хүлээлттэйгээр уншсан сан.