2020-05-09 13:161min00

Оросууд хөл хорионд байгаа ахмад дайчдаа ингэж баярлуулжээ

image

Ковид-19 цар тахал тархсанаас болж жил бүрийн тавдугаар сарын 9-нд тохиодог “Аугаа их ялалтын баяр”-ыг өргөнөөр тэмдэглэх боломжгүй болсон.

Гэсэн хэдий ч Орос улс ялалтыг авчрахад томоохон хувь нэмэр оруулсан ахмад дайчдадаа баяр хүргэн, зөвлөлтийн баатруудынхаа гэрийн цонхон доор очин багахан хэмжээний хүндэтгэлийн тоглолт үзүүлжээ.

1945 онд 6 настай байсан Валентина Удалова:

“Намайг сургууль руугаа явж байхад замд нэгэн цэрэг тааралдсан юм. Тэр намайг дээшээ өргөөд их баяртайгаар

-Чи хаашаа явж байгаа юм бэ? гэж асуухад нь би сургууль руугаа явж байгаагаа хэлсэн. Цэрэг хариуд нь

-“Бид ялчихлаа! Өнөөдөр сургууль руугаа явахгүй байсан ч болно” гэж хэлээд баярын нулимс дуслуулсан” хэмээн өөрийн бага насны мартагдахааргүй баярт түүхээ хуваалцжээ.

 

Эх сурвалж : ҮНДЭСНИЙ ШУУДАН

Сэтгэгдэл бичих

Цахим шуудан нийтлэгдэхгүй