Монголын паралимпийн хорооноос дохионы хэлмэрч, орчуулагч С.Бямбадэлгэрийг тэргүүн дээд шагнал болох “Алтан нар” одонгоор шагналаа. Шагнал гардуулахад Монголын паралимпийн хорооны Ерөнхийлөгч Д.Нямхүү, Азийн паралимпийн хорооны Спорт ба эмэгтэйчүүд комиссын гишүүн Н.Оюунбат, МПХ-ны дэд Ерөнхийлөгч Д.Сүрэнхорлоо нар оролцлоо.
Монголын паралимпийн хорооны Ерөнхийлөгч Д.Нямхүү “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг спортоор дамжуулан нийгмийн харилцаанд оролцуулах, спортоор хичээллэх ажлыг бид хийдэг ч бидний огт хийж чаддаггүй харилцан ойлголцох, хамгийн чухал ажилд сэтгэл зүрхээ зориулж яваад нь талархал илэрхийлж Монголын паралимпийн хороо тэргүүн дээд шагналаа гардуулж байна” гэсэн юм.