Саяхан ЭЗХАХБ–ын Татварын Бодлогын Газрын дарга Паскал Сеинт–Аманс (Pascal Saint-Amans) Франц 24 мэдээллийн сувагт өгсөн ярилцлагадаа дэлхийн олон улсад оффшор банк, банкны нууцлал, түүнтэй холбоотойтатвар, хууль бус орлогын асуудал үндсэндээ шийдэгдээд хэдэн жил болж байна.

Хамгийн алдартай оффшор бүсболох Швейцарь улс оффшор банкны асуудлыг бүрмөсөн шийдэхэд идэвхтэй оролцон 2018 оноос банкны харилцагчдын мэдээллээ бусад улсуудтай авто­матаар солилцох ажил­лагааг хэрэгжүүлж эхэлж байна. Ер нь олонулсын түвшинд банкны нууц­лалын асуудал бүрмөсөн төгсгөл болох ажил хэрэгжиж эхлээд байгаа талаар ярьсан байна.

Олон улсын түвшинд хууль бус орлогыг оффшорт нуун дарагдуулах, татвараас зугтах явдал зөвхөн хөгжиж буй орнуудтөдийгүй, дэлхийн өндөр хөгжилтэй орнуудыг нэгтгэсэн Эдийн Засгийн Хамтын Ажиллагаа, Хөгжлийн Байгуулагын (ЭЗХАХБ-OECD) гишүүн орнуудын хувьд ч томоохон асуудал болж ирсэн тул 2009 оноос ЭЗХАХБ–аас санаачланоффшортой тэмцэх, олон улсын банкны системийг ил тод болгох, шинэчлэх ажлыг эрчимтэйгээр явуулах болсон юм. Энэ ажлын хүрээнд ЭЗХАХБ–ын дэргэд Глобал форум байгуулагдсан бөгөөд энэ форумд гишүүнээр элссэн улсууд банкны харилцагчид, гүйлгээний мэдээллийг ил тод болгох харилцан солилцох үүргийг хүлээж хэрэгжүүлж эхлээд байгаа юм.

Үүнд: 1. Мэдээллийг шаардсаны дагуу гаргаж өгөх. 2. Мэдээллийг автоматаар солилцох. “Мэдээллийгшаардсаны дагуу гаргаж өгөх” төсөл 2009 оноос хэрэгжиж эхэлсэн бөгөөд өдгөө ихээхэн боловсронгуй болж дэлхийн 141 улсын Засгийн газар, банкууд харилцагчдын мэдээллээ “хүсэлт гаргаж, шаардсаны дагуу” солилцон оффшорын асуудалд үндсэндээ цэг тавьж чадсан байна. Харин “мэдээллийг автоматаар солилцох” ажиллагааг дэлхийн 100 гаруйулсууд 2018 оны нэгдүгээр сараас эхлэн хэрэгжүүлж эхлэхээр шийдээд байна. Энэ төслийг хэрэгжүүлэхэд Швейцарь улс оройлон оролцож буй юм.

Оффшорын асуудалд цэг тавихаар дэлхийн 141 улс нэгдэн орсон Глобал форумд манай ойр, хөрш Орос, Хятад, Казахстан цаашилбал, нөгөө алдарт оффшор Кайманы арлууд, Панам, Гонконг, Арабын Нэгдсэн Эмират бүгд орсонбайгаа аж. Харин авлигал, ядуу доройгоороо алдартай Замби, Зимбабве гээд Африкийн цөөн хэдэн улсууд, мөнМонгол Улс л нэгдэн ороогүй байгаа нь нэгийг хэлж байгаа буй за.

Ердөө 15,000 төлөөд гишүүнээр элсэж болох Оффшорын эсрэг Глобал форумд нэгдэн орсон улсууд бүгд хууль бусорлогыг нуун дарагдуулах,  татвараас зугтах асуудлыг амжилттайгаар шийдэж эдийн засгаа хөл дээр нь босгоходамжилт олсоор байна. Тухайлбал, сүүлийн жилүүдэд Хятадад “үнэгний ав”, Орост “ФЗ-79” буюу төрийн албан хаагчид, тэдний гэр бүлийн гишүүдэд оффшор данс эзэмшихийг хориглох хууль, Англид “оффшороос хөрөнгөө татахажиллагаа”, Америкт “оффшорын өршөөлийн хугацаа” ажиллагаанууд явагдаж “оффшорчидын мэдээллийг харилцансолилцох” замаар оффшор, авлигалын асуудлыг амжилттай шийдсээр байна.

Хятадад 2014-2016 онд “үнэгний ав”-аар 2.566 эдийн засгийн гэмт хэрэгтнийг гадаад улсаас баривчлан авчирч хамгийн багадаа хоёр тэрбум ам.долларыгэх орондоо эргүүлэн татсан. Америкууд оффшороос жил бүр $2.5-3 тэрбумыг татварын орлогод хураан авч байгаа. Англичууд хэдийгээр оффшор дансыг бүрмөсөн хориглоогүй ч оффшор бүсүүд рүү жилд дунджаар 1,200 орчим “мэдээлэл солилцох хүсэлт, шаардлага” явуулж оффшорт данс эзэмшигч Их Британийн иргэдийн дансны мэдээллийгавч $800 саяаас $1.2 тэрбум долларын татвар хураан авч эдийн засагтаа хандивлаж байгаа аж.

ДЭЛХИЙН 140 УЛСАД ОФФШОР АСУУДАЛ БИШ БОЛСОН. ХАРИН МОНГОЛД ОФФШОР ЯАГААД ШИЙДЭХБОЛОМЖГҮЙ АСУУДАЛ ХЭВЭЭР БАЙСААР БАЙНА ВЭ?

Татвараас зугтах асуудал нь оффшороос гадна олон улсын татварын систем, үндэстэн дамнасан корпорацуудын үйлажиллагаатай салшгүй холбоотой. Тиймээс мөн л ЭЗХАХБ–аас санаачлан “BEPS-Татварын Суурийг Багасгах замаарАшгийг Зувчуулах” төслийг хэрэгжүүлж эхлээд байгаа бөгөөд энэ нь олон улсын татварын систем, хууль эрх зүйнорчныг шинэчлэх, сайжруулах замаар үндэстэн дамнасан корпорацуудаас татвараа гүйцэд авах, тэдний булхайтайүйлдлийг зогсоох ажиллагаа юм.

Дэлхийн 95 улс нэгдэн орсон энэ төсөл нь уул уурхайгаас хамаарал бүхий эдийнзасагтай, хөгжиж буй улсуудад нэн ашигтай атал Монгол Улс мөн л нэгдэн орохгүй “зугтсаар” байгаа нь ихээхэнхачирхал төрүүлж буй юм. ЭЗХАХБ–аас хэрэгжүүлж байгаа эдгээр ажиллагаандаа нэгдэн орох урилгыг тухай бүрМонголын Засгийн газар, холбогдох байгуул­лагуудад явуулдаг ­гэдэг. Гэвч манай улсын Засгийн газар, эрх баригчидямар нэг шалтгаанаар хариу өгдөггүй, мэдээлэл дарагддаг бөгөөд холбогдох мэргэжлийн хүмүүс ч мэдлэг, мэдээллээрхомс байдаг нь харамсалтай.

Оффшорын асуудал өнөөдөр олон улсын түвшинд үндсэндээ шийдэгдсэн, бүрмөсөн шийдэгдэх шатандаа орсон, харин монголчууд энэ талаар тун төсөөлөл муутай байсаар байна. Өнөөдөр эх орноосоо, үндэсний баялгаасаа, ард түмнээсээ хулгайлсан, хумсалсан, дээрэмдсэн, зувчуулсан хэнд ч хоргодох газар хаана ч үгүй болж байна.

Монголын эрх баригчид  хүсэх л юм бол оффшорын асуудлыг цогцоор нь шийдэх нь алга урвуулахын төдий амархан ажил юм. Тэд хүсэх л юм бол татварын асуудалд цэг тавьж чадна, гадна дотны хэн ч татвараас зугтаж чадахгүй болно. Хэрэгтэй хэрэггүй гэрээ хийж, янз бүрийн олон улсын конвенцад нэгдэж явдаг Монголын Засгийн газар өнөөдөр яагаад олон асуудлыг шийдэх, тэр дундаа дампуурлын ирмэг дээр буй эдийн засгийг нь аврах Глобул форумд нэгдэхгүй байна вэ?

By updown

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн