2020-05-01 15:451min00

“Азу” нэрийн хэрчсэн гурилын үйлдвэрийн үйл ажиллагааг зогсоожээ

95779959_3446962355331120_2799978541351960576_n

Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас төлөвлөгөөт хяналт шалгалтаа үргэлжлүүлсээр байна. Баянгол дүүргийн 20 дугаар хороо “Финпак” цаасны үйлдвэрт байрлах “Азу” нэрийн хэрчсэн гурилын үйлдвэрт хяналт шалгалт хийжээ. Шалгалтаар стандарт, техникийн зохицуулалтад нийцсэн барилга байгууламж, багаж хэрэгсэл, агуулах, тээврийн хэрэгсэлтэй байх журам зөрчиж үйл ажиллагаа явуулсан тул үйлдвэрийн үйл ажиллагааг нь Дүүргийн Прокурорын газрын 10 дугаартай тогтоолоор түр хугацаагаар зогсоосон байна.

Б.ИРЭЭДҮЙ