Д.Нарангэрэл: ХӨСҮТ-д коронавирусийн халдвартай 28 хүн эмчлүүлж байна

Эрүүл мэндийн яамнаас өнөөдөр ээлжит мэдээлэл хийлээ. /2020.04.30/
ЭМЯ-ны Шуурхай удирдлагын газрын дарга Д.Нарангэрэл: ХӨСҮТ-д Ковид-19 халдвартай 28 хүн эмчлүүлж байна. 5310 хүнийг ажиглалт тусгаарлалтад авснаас өнөөдөр 484 хүн ажиглалтад байна.
Мөн 284 хүн өчигдөр тусгаарлалтаас гарлаа. Дулаарсан учир хүүхдүүд гадаа тоглох, ундаа дамжуулан уух нь харагдаж байна. Халдвар шүлмээр дамждаг учир хүн бүр өөрийн аяга, халбага, ариун цэврийн хэрэглэлтэй байхыг анхааруулж байгаа” гэлээ.
М.Баяр