Эрүүл мэндийн яамнаас мэдээлэл хийж байна. Энэ үеэр ЭМЯ-ны Гадаад харилцаа, хамтын ажиллагааны хэлтсийн дарга Б.Янжмаа хэлэхдээ
“4-р сарын 29-ний байдлаар дэлхийн хэмжээнд 3.1 сая хүн халдвар авч, 224 мянган хүн эндээд байна. АНУ-д нас баралт 59 мянга давлаа. Сүүлийн өдрүүдэд Бразил, Казахстан, ОХУ, Турк улсад халдварын тархалт өндөр байна. Бразилд 6276 шинэ тохиолдол бүртгэгдэж, нийт халдварын тоо 78 мянга давлаа. ОХУ-д сүүлийн долоо хоногт 48 мянган шинэ тохиолдол, 400 гаруй нас баралт бүртгэгдлээ. ОХУ гуравдугаар сараас эхлүүлсэн гадаадын иргэнийг нэвтрүүлэхгүй байх хилийн хоригийнг тодорхойгүй хугацаагаар сунгалаа” гэлээ.
М.Баяр