Эрүүл мэндийн яамнаас цаг үеийн асуудлаар ээлжит мэдээлэл хийж байна. Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд 466 ажиглалтад байна. Тусгаарлах байрнаас 284 иргэн гарчээ. Энэ үеэр ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү:
“2020 оны дөрөвдүгээр сарын 29-нд коронавирусийн сэжигтэй тохиолдол бүртгэгдээгүй. Нийт 163 хүний сорьцод шинжилгээ хийсэн коронавирус илрээгүй. Өчигдрийн байдлаар улсын хэмжээнд коронавируст халдварын сэжигтэй тохиолдол бүртгэгдээгүй. Нийт 163 хүний шинжилгээний сорьцод коронавирус илрээгүй. Замын-Үүд суманд тусгаарлагдсан нэг хүний хариу сөрөг гарсан. Тандалтын зорилгоор авсан 46 хүнээс коронавирус илрээгүй. Өнөөдрийн байдлаар ХӨСҮТ-д 73 хүн байна. ХӨСҮТ-д 150 хүний ор бэлдлээ. Тусгай үүргийн нислэгээр ирж буй зорчигчдод онцгой анхаарч байна. ОХУ-ын оюутнуудын хувьд 20 гаруй хонож байгаа бөгөөд зарим хүмүүст нь 3-4 удаагийн шинжилгээ хийсэн бөгөөд үлдсэн оюутнуудаас коронавирус илрээгүй. ХӨСҮТ-д эмчлүүлж буй өвчтөнүүдийн шинж тэмдэг заримд нь тод илэрч байна. Хэдэн хоног халуурах, гүйлгэх шинж тэмдэг илэрсэн. Өвчтөнүүдийн шинж тэмдэг эхний үед хөнгөн байдлаар илэрч, улмаар хатгаа болох тохиолдол байгаа” гэлээ.