2020-04-30 09:381min00

Сөүл-УБ чиглэлийн нислэгээр өнөөдөр 273 иргэн эх орондоо ирнэ

Image___MIAT_Mongolian_Airlines_737_MAX_8.5c6eb36fc68fd

Тусгай үүргийн нислэгээр иргэдээ татан авах бэлтгэл хангасэн гэж Гадаад харилцааны яамны Консулын газрын дарга Л.Мөнхтүшиг өчигдөр мэдээлсэн. Өнөөдөр “МИАТ” ТӨХК-ийн Сөүл-Улаанбаатар чиглэлийн транзит онгоцоор (долоон улсаас) нийт 273 хүн эх орондоо ирнэ.

  • 04.30-нд Сөүл-Улаанбаатар /транзит/
    Нийт 7 улсаас 273 зорчигч
  • 05.01-нд Сөүл-Улаанбаатар
    Нийт 271 зорчигч
  • 05.02-нд Франкфурт-Улаанбаатар /транзит/
    Нийт 13 улсаас 263 иргэн гээд нийт 807 хүн эх орондоо ирнэ.