Монголбанкинд тушаасан алтны хэмжээ нэмэгджээ

2020-04-30 09:26
alt

Монголбанкинд тушаасан алтны хэмжээ нэмэгдэж байгаа талаар Монголбанкнаас мэдэгдлээ. Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 20 гаруй хувиар нэмэгджээ. Үүнд дараах хоёр шалтгаан нөлөөлсөн гэж үзэж байгаа ажээ.

-Коронавирусийн халдварын тархалттай холбоотойгоор алтны үнэ дэлхийн зах зээл дээр өссөн. Үүний   улмаас аж ахуйн нэгжүүд олборлочихоод үнэ өсөхийг нь хүлээн хадгалж байсан алтаа тушааж эхэлсэн.

-Коронавирусийн нөлөөгөөр хилийн хорио цээрийн хяналт сайжирсан, зорчих хөдөлгөөн буурсан зэрэг нь  алтыг хууль бусаар хил гаргах боломжийг хязгаарлаж Монголбанкинд тушаах алтны хэмжээг   нэмэгдүүлсэн байх магадлалтай.

 

М.Баяр