“Ковид-19” коронавирус цар тахлаас шалтгаалан дэлхийн 186 улс оронд хичээл сургуулийн үйл ажиллагаа зогсож, 10 сурагч бүрийн 9 нь танхимаар хичээллэх боломжгүй болоод байна. Энэ онцгой цаг үед дэлхийн 130 орчим улс орон Теле хичээлийг хэрхэн зохион байгуулж байгаа тухай товч мэдээллийг ЮНЕСКО-ын тайлангаас орчуулан та бүхэнд хүргэе.
Та бүхэн холбогдох линкүүдээр нэвтэрч бусад улс орнууд багш нарын Теле хичээл зааж буй арга туршлагууд болон онлайн платформуудын талаар мэдээлэл аваарай.
Ази Номхон далайн улс орнууд
Камбож улс
• MoEYS – Боловсролын яамнаас ЕБ-ын бүх судлагдахууны хүрээнд видео хичээлүүдийг Facebook-ээр цацаж байна.
Хятад улс:
• Үүлэн технологид суурилсан боловсролын нөөц болон олон нийтийн үйл ажиллагааг дэмжихэд чиглэсэн платформ /http://www.eduyun.cn/ – Бага, дунд сургуулийн сурагчдад үнэ төлбөргүй боловсролыг тасралтгүй хүргэх, сурах мэдээллийн хэрэгслээр хангахад чиглэсэн портал.
Фижи улс:
• FEMIS LIVE хувилбар /http://www.femis.gov.fj/ – Боловсролын яамны албан ёсны боловсролын менежментийн систем. Үүнд сургууль, багш, сурагчдад зориулсан мэдээллийн бааз, мэдээллийн эх үүсвэр орно.
• Радио сувгууд RF1, RF2 – Төлөвлөсөн нэмэлт хөтөлбөрүүдийг Боловсрол, өв соёлын яамнаас Сургуулийн өргөн нэвтрүүлгийн алба, Фижи телевизийн радио корпораци, RF One, RF-ийн хоёр радио сувгаар өдөр бүр гарган ажиллаж байна.
Энэтхэг улс:
• MHRD /https://mhrd.gov.in/ict-initiatives/ – Хүний нөөцийн хөгжлийн яамнаас эрүүл мэндийн хямралын үед цахим сургалтад ашиглахыг санал болгож төрөл бүрийн платформууд.
• Энэтхэгийн үндэсний дижитал номын сан /https://ndl.iitkgp.ac.in/ – Хүний нөөцийн хөгжлийн яамны бүтээсэн цахим номын сан нь боловсролын бүх түвшний, тэр дундаа насан туршийн сургалтад хамрагдах сэдвийн дагуу академик агуулгыг боловсруулан зайн сургалтыг явуулж байна.
Индонез улс:
• Rumah Belajar /belajar.kemdikbud.go.id/ – Сургалтын агуулга, дижитал ангийн сургалтын удирдлагын систем болон бусад эх сурвалжуудыг ашиглан суралцагчидтай цахимаар харилцах, зайны сургалтын үйл ажиллагааг зохион байгуулах боломжийг олгодог платформ.
• SPADA /spada.ristekdikti.go.id/ – Дээд боловсролын оюутнуудад үнэ төлбөргүй олгодог цахим сургалтын платформ.
Япон улс:
• Ирээдүйн боловсролд чиглэсэн цахим анги /https://www.learning-innovation.go.jp/covid_19/ – Багш нарын заах арга зүй болон сурагчдад зориулсан олон төрлийн хэрэгцээт цахим хуудас руу хөтөч хийдэг платформ.
• MEXT /https://www.mext.go.jp/ – Цахим сургалтыг нас, боловсролын түвшин, сэдвээр нь дэмжих платформ.
Кирибати улс:
• Kiribati School e-Resources /https://www.moe.gov.ki/ – Боловсролын яамнаас 1-ээс 13-р ангийн сурагчдад олгодог цахим сургалтын сан.
Малайз улс:
• MoE-DL /https://sites.google.com/ – Боловсролын яамнаас гаргасан дижитал сурах бичгүүд, видео бичлэгүүд, цахим хичээлийн програмууд болон бусад хэрэгцээт мэдээллийн эх сурвалж бүхий цахим сургалтын платформ.
• Eduweb TV /http://eduwebtv.moe.edu.my/ – Засгийн газраас багш нарт зориулан гаргаж буй цахим анги, видео бичлэг, цахим сургалтын сан.
Мальдив улс:
• Filaa /https://filaa.moe.gov.mv/ – Мальдивын засгийн газраас цахим сургалтын платформыг хөгжүүлэн сурагчид, багш нарт зориулсан цахим сургалтын материалыг гарган ажиллаж байна.
• Yes ТV – Олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгсэл (PSM) -ийн YesTV нь 10, 11-р ангийн сурагчдад зориулан удахгүй болох шалгалтанд бэлтгэх хичээлүүдийг хүргэж байна.
Мавритани улс:
• “Сурагчидыг дэмжих хөтөлбөр” /https://ssp.moemu.org/eresources.php/ – 7-оос 9-р ангийн сурагчдад зориулан цахим сургалтыг явуулж байна.
• MBC ТВ суваг – MBC сувгаар теле хичээлийг зохион байгуулан хүргэж байна.
Шинэ Зеланд улс:
• “Гэртээ суралцах нь” /https://learningfromhome.govt.nz/ – Боловсролын яамнаас гаргасан алсын зайн сургалтын албан ёсны платформ. Тус платформ нь англи хэл дээрх эх сурвалжуудыг ашиглаж бие даан суралцах боломжийг сургачидад олгож байна.
• Ki te Ao Mārama /www.kauwhatareo.govt.nz/ – Бага, ахлах сургуулийн сурагчдад зориулсан Маори хэл дээрхи цахим сургалтын платформ.
• Papa Kāinga TV – 0-15 насны хүүхдүүдэд зориулан гаргасан цахим портал. Тус портал нь гэрийн сургалтын хөтөлбөрийг боловсруулан гаргаж сурагчдад хүргэж байна.
Пакистан улс:
• Open Courseware /https://ocw.vu.edu.pk/- Пакистаны Виртуал Их Сургуулиас хэрэгжүүлж буй цахим сургалтын систем.
Филиппин улс:
• DepEd Commons /https://commons.deped.gov.ph/ – Ерөнхий боловсролын сургуулиудын багш нарт зориулан гаргасан сурагчдын тасралтгүй суралцах нөхцөлийг хангах, суурь боловсролыг сурагчдад хүргэх зайн сургалтын цахим платформ.
Солонгос Улс:
• Боловсролын өргөн нэвтрүүлгийн систем (EBS) – Хэд хэдэн мэдээллийн хэрэгслийг ашиглан боловсролын үйлчилгээг сурагчдад хүргэж байна.
• KERIS /https://www.keris.or.kr/eng/main.do/ – БНСУ-ын Боловсрол, судалгааны мэдээллийн албаны сайт дээр цахимаар сурах, OER хийх боломжтой платформууд.
• Сургууль дээр /http://onschool.edunet.net/ – 12-р ангийн сурагчид, багш нарт зориулсан цахим сургалтын материалын сан.
Сейшелийн арлууд:
• Цахим сургалтын төв /http://www.education.gov.sc/ – Бага, дунд, ахлах ангийн сурагчдад зориулан гаргасан цахим номын сан, материал, видео хичээлүүдийг багтаасан портал.
Сингапур улс:
• Singapore Student Learning Space /https://vle.learning.moe.edu.sg/ – Боловсролын яамнаас багш нарын тасралтгүй хөгжих хэрэгцээг хангах, сурагчдад зориулсан цахим сургалтын материал зэргийг багтаасан цахим сургалтын портал.
Шри-Ланка улс:
• Eye and Nethra TV – ЕБС-уудын хорионы үеэр теле хичээлийг нэвтрүүлж буй төрийн оролцоотой телевизүүд.
• E-thaksalava /www.e-thaksalawa.moe.gov.lk/ – Боловсролын яамны албан ёсны цахим сургалтын портал нь 1-12-р ангийн сурагчдын цахим сургалтын материалыг багтааж зайны сургалтыг явуулж байна.
Тайланд улс:
• Дижитал сургалтын төв /https://www.opec.go.th/ – Коронавирусын дэгдэлтийн үед улсын хэмжээнд бүх бага, дунд, ахлах сургуулийн сурагчидыг цахим орчинд сургах зорилгоор ОПЕК-ээс боловсруулсан цахим сургалтын платформ.
Тимор лесте улс:
• ESKOLA BA UMA – Боловсролын яамны Фэйсбүүк сайт дээр нийтлэгдэж буй хичээлүүд.
• Timorleste Learningpassport /https://timorleste.learningpassport.unicef.org/ – Тимор-Лестегийн цахим сургалтын порталаар дамжуулан алсын зайн сургалтыг хийж байна.
Эх сурвалж: ЮНЕСКО https://en.unesco.org/covid19/educationresponse/solutions