“Эрдэнэс-Тавантолгой” компаниас 1072 хувьцааны ногдол ашиг болох 96480 төгргийг тавдугаар сарын 1-ээс олгох шийдвэр гаргасан билээ. 1072 хувьцааг 2012 оны дөрөвдүгээр сарын 11-ээс өмнө төрсөн шинэчлэгдсэн бүртгэлд хамрагдсан Монгол Улсын иргэн бүр эзэмшиж юм.
Тэгвэл “Эрдэнэс Тавантолгой” компанийн 1,072 хувьцаа эзэмшиж буй хүүхдүүдэд хувьцааны данс нээлгэх шаардлагагүй болжээ.
Тодруулбал үнэт цаасны данс нээлгэж амжаагүй хүүхдүүдийн ногдол ашгийг Хүүхдийн мөнгөний данс руу нь шилжүүлэхээр болжээ. Харин данс нээлгэсэн хүүхдүүдийнх тухайн хувьцааны данстай нь холбосон банкны данс руу орох юм байна.
Энэ хугацаанд хамаарч буй, хувьцааны болон Хүүхдийн мөнгөний дансгүй бол дараа нь данс нээлгээд хувьцааны ногдол ашгаа хэзээ ч авах боломжтой ажээ.
М.Баяр