УИХ-ын 2020 оны ээлжит сонгуульд оролцох нам, эвсэлүүдийн хүсэлтийг Сонгуулийн ерөнхий хороо хүлээн авч дууслаа.
УИХ-ын сонгуулийн тухай хуулийн дагуу нам, эвслүүд дөрөвдүгээр сарын 26-наас өмнө нам, эвслүүд СЕХ-д сонгуульд оролцохоо илрэхийлэх ёстой билээ.
Энэ удаагийн Сонгуулийн ерөнхий хороонд нийт 15 нам, 4 эвсэл УИХ-ын сонгуулийн тухай хуульд заасан баримт бичгийг хүлээлгэн өгсөн байна.

Үүнд:

1. Эх Орончдын Нэгдсэн нам
2. Эрх Чөлөөг Хэрэгжүүлэгч нам
3. Их Эв нам
4. Зон Олны нам
5. Дэлхийн Монголчууд нам
6. Сахигтун! Үндсэн хуулийн 19 эвсэл /Монгол Консерватив нам, Монголын Хүний Төлөө нам/
7. Ардчилсан нам
8. Ард Түмнээ Хайрлая нам
9. Ард Түмний нам
10. Хөгжлийн Хөтөлбөр нам
11. Та бидний эвсэл /Монгол Ардын Хувьсгалт нам, Иргэний Зориг Ногоон нам, Монголын Уламжлалын Нэгдсэн нам/
12. Монголын Ногоон нам
13. Монгол Ардын нам
14. Шинэ эвсэл /Шударга Иргэдийн нэгдсэн эвсэл нам, Бүгд Найрамдах нам, Үнэн ба Зөв нам, Монгол Үндэсний Ардчилсан нам/
15. Эх орон нам
16. Ардчилал шинэчлэлийн нам
17. Зөв хүн электорат/Хөдөлмөрийн Үндэсний нам, Монголын Социал Демократ нам, Зүй ёс нам/
18. Ард Түмний Олонхийн Засаглал нам
19. Гэр хороолол хөгжлийн нам
Сонгуулийн ерөнхий хороо баримт бичгийг нягтлан шалгаад дөрөвдүгээр сарын 29-ний дотор сонгуульд оролцох нам, эвслийг бүртгэх эсэх асуудлыг хэлэлцэн шийдвэр гаргах юм.

 

Л.Баяр

By updown.mn

Мэдээний админ

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн