Эрүүл мэндийн яамны өнөөдрийн мэдээллийн үеэр ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү дараах мэдээллийг хийлээ.
Тэрбээр “ХӨСҮТ болон Дархан-Уул аймгийн оношлогооны төвүүдэд 209 шинжилгээ хийсэн. Эдгээрт коронавирус илрээгүй. Тандалтын зорилгоор 9 сорьцонд хийсэн шинжилгээнүүдэд коронавирус илрээгүй.
Мөн Дархан-Уул аймагт Алтанбулагийн боомтоор орж ирсэн 32 хүний шинжилгээг хийсэн, коронавирус илрээгүй байна.
ХӨСҮТ-д тусгаарласан 30, ажиглах байранд байгаа 137 нийт 167 хүнд давтан шинжилгээ хийснээс 166-д коронавирус илрээгүй.
Нэг хүнд гурав дахь давтан шинжилгээгээр коронавирус илэрлээ. Энэ нь Москвагаас ирсэн оюутан юм.
Өнөөдрийн байдлаар эдгэрсэн хүний тоо нийт 9 болж нэгээр нэмэгдсэн. Франц иргэний биеийн байдал сайн байгаа” гэв.
Ингэснээр Монгол Улсад шинэ коронавирусийн халдварын 38 тохиолдол бүртгэгдэж байна.