2020-04-24 12:181min00

Монгол Улс ОХУ-д нэг сая долларын мах, махан бүтээгдэхүүний тусламж үзүүлнэ

8855

“Монгол улс ОХУ-д сая долларын мах, махан бүтээгдэхүүний тусламж үзүүлэхээр боллоо. Энэ тусламжийг Эрхүү, Буриадад хүргэнэ” аж.

ОХУ-аас Монголд суугаа Элчин сайд Искандер Азизовыг УИХ-ын дарга Г.Занданшатар хүлээн авч уулзах үеэрээ энэ талаар мэдэгдэж, Бидний энэ бяцхан тусламж ОХУ-ын коронавирустэй хийж байгаа тэмцэлд бага ч гэсэн тус дэм болно гэдэгт найдаж байна” гэж хэлжээ.

Одоогийн байдлаар ОХУ-д 62773 тохиолдол бүртгэгдэж, 4891 хүн эдгэн, 555 хүн амь насаа алдаад байгаа юм.