Хөгжлийн банкны удирдлагууд болох Н.Мөнхбат, Б.Шинэбаатар нарт холбогдох эрүүгийн хэргийг прокурор хянаж дуусаад яллах дүгнэлт үйлдэн, хавтаст хэргийг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн юм.
Түүнчлэн хэргийг хүлээн авч, шүүх хурлын урьдчилсан хэлэлцүүлэг зарласан хэдий ч шүүгдэгчдийн гаргасан саналаар өндийг хүртэл дөрвөн удаа хурал хойшлоод байгаа юм. Тэгвэл Н.Мөнбат нарыг шүүх хуралдааны тов гарч, ирэх тавдугаар сарын 1-ний өдөр хуралдахаар болсон байна.
Хөгжлийн банкны ТУЗ-ийн дарга асан Б.Шинэбаатарыг Эдийн засгийн хөгжлийн яамны төрийн нарийн бичгийн дарга байх үедээ Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал асан Н.Мөнхбат болон Эдийн засгийн хөгжлийн сайд, УИХ-ын гишүүн асан Н.Батбаяр нартай хамтран “Чингис”, “Самурай” бондын хөрөнгийг үр ашиггүй зарцуулж, өөрсдөдөө хувь хүртэж, авлига авсан гэх үндэслэлээр шалгасан билээ.