Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг, С.Баяр болон Сангийн сайд асан С.Баярцогт нарыг Оюу толгойн хөрөнгө оруулалтын гэрээг үзэглэхдээ эрх мэдэл, албан тушаалын байдлаа ашиглаж бусдад давуу эрх олгосон байж болзошгүй гэх үндэслэлээр яллагдагчаар татан шалгасан байдаг.
Харин уг хэргийн мөрдөн байцаалтын ажиллагаа дуусаж, хэргийг прокурор хянан, Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд энэ сарын 13-ний өдөр шилжүүлсэн байна. Дээрх хүмүүсийн хэргийг шүүхийн шатанд хэрэг хянах ажиллагаа явагдаж эхэлсэн ба уг хэрэгт нийт 461 хавтас хэрэг багтжээ. Одоогоор хэргийг шүүх хуралдааны зар товлогдоогүй байна.