2020 оны 04 дүгээр сарын 24-ний 08 цагаас 20 цаг хүртэлх
цаг агаарын урьдчилсан мэдээ
Нутгийн зүүн хэсгээр солигдмол үүлтэй, Халх голын сав газраар хур тунадас орно. Бусад нутгаар багавтар үүлтэй, хур тунадас орохгүй. Салхи нутгийн зүүн хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 6-11 метр, говь, тал хээрийн бүс нутгаар түр зуур секундэд 16-18 метр хүрч шороон шуурга шуурна. Дорнод, Дарьгангын тал нутгаар 7-12 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар 12-17 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсэг болон Орхон Сэлэнгийн сав газраар 19-24 градус, бусад нутгаар 15-20 градус дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруунаас секундэд 6-11 метр, зарим үед 13-15 метр хүрч ширүүснэ. Өдөртөө 15-17 градус дулаан байна.
Өглөө 05 цагт Улаанбаатарт:4 градус хүйтэн, харьцангуй чийг 22 хувь, агаарын даралт 868 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортoй байна