Шүүхийн ерөнхий зөвлөлөөс зохион байгуулдаг “Нээлттэй шүүх” хэвлэлийн бага хурал өнөөдөр боллоо. Хэвлэлийн бага хурлаар “Монгол Улсын шүүхийн 2020 оны 1 дүгээр улирлын шүүн таслах ажлын дүн мэдээ” сэдвээр Шүүхийн захиргаа, удирдлагын газрын дарга Ж.Сайнхишиг, тус газрын Мэдээллийн технологи, хэргийн хөдөлгөөний удирдлагын хэлтсийн референт Ц.Амарсанаа, П.Ангарагсайхан нар мэдээлэл хийсэн юм.
Мөн Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн ЭХАШШ-ийн Олон нийттэй харилцах мэргэжилтэн З.Баяржаргал, Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн ЭХАШШ-ийн Олон нийттэй харилцах мэргэжилтэн Ж.Оюунцэцэг, Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Олон нийттэй харилцах мэргэжилтэн Ж.Амаржаргал нар “Олон нийтийн анхааралд байгаа хэргийг шүүх шийдвэрлэсэн байдал” сэдвээр холбогдох мэдээллийг өгч, сэтгүүлчдийн асуултад хариуллаа. “Монгол Улсын шүүхийн 2020 оны 1 дүгээр улирлын шүүн таслах ажлын дүн мэдээ”-г тоймлон хүргэе.