Warning: include_once(/home/spotligh/updown.mn/wp-includes/header.php): Failed to open stream: No such file or directory in /home/spotligh/updown.mn/wp-config.php on line 103

Warning: include_once(): Failed opening '/home/spotligh/updown.mn/wp-includes/header.php' for inclusion (include_path='.:/opt/cpanel/ea-php81/root/usr/share/pear') in /home/spotligh/updown.mn/wp-config.php on line 103
Сурагчид ЭЕШ өгөхдөө 1,5-2 метрийн зайнд сууна – updown.mn

Сурагчид ЭЕШ өгөхдөө 1,5-2 метрийн зайнд сууна

Коронавирусийн халдвар дэлхий даяар тархсантай холбоотойгоор эдүгээ 138 улсад бүх шатны боловсролын байгууллагын үйл ажиллагааг зогсоож, үүний улмаас 1.3 тэрбум хүүхэд хөл хорионд орсныг ДЭМБ өчигдөр мэдээллэсэн. Манай улсын хувьд энэ жил ЭЕШ-ыг ирэх долдугаар сарын 2-5-ны өдрүүдэд явуулж, их, дээд сургуулийн элсэлтийг мөн сарын 8, 9-нд зохион байгуулахаар төлөвлөж буй. Энэ жилийн хувьд 32396 хүүхэд цахим бүртгэлд хамрагдахаар хандсан. Үүнээс 30824 хүүхдийн бүртгэл нь бүрэн баталгаажсан байна.

Энэ жилийн хувьд ЭЕШ-ыг зохион байгуулах арга хэмжээ ковид19 цар тахалаас үүдэн нилээн онцлогтой болох юм. Энэ асуудлаар БҮТ-ийн ЭЕШ хариуцсан ахлах мэргэжилтэн М.Болдсайхантай хэвлэлд өгсөн ярилцалгадаа “Шалгалтын төвүүдийн хувьд, энэ жил шалгалтын 50 байранд шууд засалтын технологи байршуулахаар бэлтгэл ажлаа хангаж байсан бол шинэ коронавирусын халдварын тархалтаас сэргийлэх зорилгоор нэг ангид суух хүүхдийн тоог 10 байхаар УОК-оос зааж өгсөн. Хүүхэд суух ширээ хоорондын зайг 1.5-2 метр байхаар хязгаарлалт тогтоосон. Тиймээс бидний төлөвлөж байсан шалгалтын 50 төв одоогоор 103 төв болж өргөжих нөхцөл байдал үүсч байна”гэжээ.

М.БАЯР

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн