Гадаад төрхөөрөө доожоогүй, олны анхаарлыг татдаггүй, тэр байтугай доог тохуу болдог байсан хүн гэнэт л од болоод ургаад гараад ирэхийг харах үнэхээр сонирхолтой байдаг. Санхүүгийн хувьд амжилттай болсон хүмүүс гаднаа хэрхэн өөрчлөгддөг бол. Мөнгө хүнийг хэрхэн царайлаг, бусдаас ичиж зовохооргүй нээлттэй болгодгийн тод жишээг харуулъя.
Шотландын жирийн л нэгэн гэрийн эзэгтэй, арчаагүй, инээдтэй, тийм ч ухаантай биш, илүүдэл жинд орсон Сьюзан Бойл гэдэг эмэгтэйг санаж байна уу. Шотландад Ирландын цагаачдын гэр бүлд 10 дахь хүүхэд болон мэндэлсэн түүнийг ээж нь 47 настайдаа төрүүлсэн бөгөөд төрөлтийн хүндрэлийн улмаас Сьюзан хүчилтөрөгчийн дутагдалд орж, үеийнхнээсээ хөгжлөөр хоцорч эхэлжээ. Багадаа “Мангар Сьюзи” гэдэг хүртэл хоч зүүж байв.
Сьюзан багаасаа сайхан дуулдаг байсан ч авьяасаа хөгжүүлсэнгүй. Дууны тэмцээнд хэд хэдэн удаа орж байсан ч олигтой амжилт гаргаагүй байна. Харин 2009 онд 47 настайдаа буюу ээжийгээ өөд болсноос хойш 2 жилийн дараа Сьюзан Бойл “Авьяаслаг британичууд” шоунд оролцсон юм. Түүнийг шоуны уур амьсгалыг хөгжөөх гэж, бараг л хошин шог үзүүлбэр болгох гэж авсан гэдэг. Гэвч бүдүүн бараг, инээдтэй Бойлоос тийм сайхан хоолой гарна гэдгийг хэн ч таасангүй.
Шүүгчид түүнийг дооглонгүй, дэндүү харгис хандаж байсан юм. Харин үзэгчид хөгжилдөж, түүнээс олигтой юм гарахгүй гэсэн хүлээлттэй сууж байлаа. Мэдээж Сьюзанг дуулах хүртэл шүү дээ. Ингээд “I dreamed a dream” хэмээх дууг дуулж эхлэхэд хүчирхэг хоолой, цэвэрхэн гүйцэтгэлийг нь заал даяар гайхан биширж, шүүгчид шоконд орж орхисон юм.
Сьюзан Бойл ч алдаршиж, түүний шоуны анхны үзүүлбэрийн YouTube-ээр 300 сая гаруй хүн үзжээ. Ингээд 2009 онд анхны цомгоо гаргаж, хувь заяаг нь өөрчилсөн “I dreamed a dream” дуугаараа нэрлэсэн байна. Сьюзан хэдийгээр Мадонна, The Rolling Stone болон бусад оддын дээр үеийн хитүүдийг дуулсан боловч энэ цомгийг нь дэлхий даяар 14 сая хүн худалдан авчээ. 2020 он гэхэд Сьюзан Бойл 7 цомог гаргаж, “Грэмми”-д нэр дэвшиж, Маргарет хатан хааны их сургуульд докторын зэрэг хамгаалж, долларын саятан болжээ.
Мэдээж амьдралд нь гарсан энэ өөрчлөлт гадаад үзэмжинд нь ч нөлөөлөв. Сьюзан турж, стилист хөлсөн авч, нүүрээ гоё будаж сурчээ. Үнэхээр өнгө зүс орж, сонирхолтой эмэгтэй болж чадсан байна.
4 comments
zaaval duulj oorchlogdohgui ch gesen hyn bolgon oortoo oorchlolt hiih heregtei, hench oor saihanbolj, byh um sain talruugaa ergeh bolno
mungutei bolsondoo bish ,uurtuu itgeltei bolson bolohoor uurchlugdsun baikh
ongonoo tsooljeee , ongon gesen baihaa
ongonoo tsooljeee , ongon gesen baihaa