Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар “УОК-ын хурлаар Эрээнд байгаа манай 50 иргэний тухай асуудлыг ярилцлаа. Эдгээр иргэн 3 дугаар сарын 25-наас Монгол Улсад ирэх өргөдлөө гаргаад хүлээж байгаа. Энэ хугацаанд 4 дүгээр сарын 10-нд Өвөрмонголын өөртөө засах орны Онцгой комисс манай иргэдийг хилээр нэвтрүүлэх шийдвэр гаргасан. Энэ хугацаад бид судлаад, иргэдтэй холбогдоод өнөөдөр УОК-т асуудлыг оруулаад маргааш өглөө 50 иргэнээ Эрээн-Замын-Үүд боомтоор татаж авах шийдвэр гаргалаа.

Нийт 50 иргэнээс 26 нь эмэгтэй, 24 эрэгтэй, 0-5 насны 4, 5-18 насны гурав, 50-аас дээш насны 18 хүн байгаа.

Бас нэг асуудал бол гадаадад байгаа иргэддээ ямар нэг хэмжээгээр туслах талаар нэлээд судалж ярьж байна. Манай яам саналаа танилцууллаа. УОК-ын даргын үүргийн дагуу саналаа танилцуулсан. Сангийн яам, Хөдөлмөрийн яамтай хамтраад саналаа боловсруулаад УОК-т танилцуулахаар болж байна” гэв.

By updown

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн