Эрүүл мэндийн яамнаас коронавирусийн нөхцөл байдлын талаар ээлжит мэдээллээ хийж байна. Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс энэ үеэр ойрын үед тусгаарлагдсан сэжигтэй тохиолдлуудын шинжилгээний хариуг зарлалаа.
ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү “2020 оны 4 сарын 13-нд үдээс хойш нэг өвчтөн эдгэрээд ХӨСҮТ-өөс гарлаа. Ингээд 5 хүн эдгэрч, эмнэлгээс гарч байна. 502 хүний шинжилгээ хийгдсэн. Сөүл-Улаанбаатарын нислэгээр ирсэн хүмүүсээс болон тандалтын зорилгоор хийсэн 19 хүний шинжилгээний хариу сөрөг гарсан.
Өчигдөр хийсэн шинжилгээнээс коронавирусийн 13 тохиолдол илэрлээ” гэсэн мэдээллийг өглөө.
Ингэснээр Монгол Улсад илэрсэн шинэ коронавирусийн тохиолдол 30 болов.