Warning: include_once(/home/spotligh/updown.mn/wp-includes/header.php): Failed to open stream: No such file or directory in /home/spotligh/updown.mn/wp-config.php on line 103

Warning: include_once(): Failed opening '/home/spotligh/updown.mn/wp-includes/header.php' for inclusion (include_path='.:/opt/cpanel/ea-php81/root/usr/share/pear') in /home/spotligh/updown.mn/wp-config.php on line 103
Гадаадаас ирсэн иргэд гэртээ өөрийгөө тусгаарлаагүйгээс Сингапурт өвчлөл огцом нэмэгджээ – updown.mn

Гадаадаас ирсэн иргэд гэртээ өөрийгөө тусгаарлаагүйгээс Сингапурт өвчлөл огцом нэмэгджээ

ЭМЯ-ны Тандалт, шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл “Коронавирусийн халдвар 213 оронд тархаж, 1.9 сая хүн уг халдвараар өвчилсөн. Үүний улмаас 119,686 хүн нас барж, 404,000 хүн эдгэрсэн байна.

Тархалт АНУ, Итали, Иран, Испани, Турк улсад эрчимтэй тархсан хэвээр байна. Ялангуяа, ОХУ анхаарал татаж байна. Тус улсад 18,386 хүн өвчилсөн. Сүүлийн 24 цагт 2,186 хүн шинээр өвчилж, 18 хүн нас барсан. Улан-Үдэд 86 тохиолдол бүртгэгдсэн байгаа.

Эрхүүд 40 гаруй тохиолдол бүртгэгдсэн. Тархалтын эрч суларч байгаагаас хөл хорионы дэглэмийг аажмаар сулруулж байна. Тухайлбал, үсчний газрыг тодорхой шаардлагуудыг хангаж ажиллуулахыг зөвшөөрчээ.

ОХУ-д өвчлөл их байгаагаас батлан хамгаалах салбарын эмнэлгийг халдварын үед ашиглах шийдвэр гаргасан. Казахстанд өвчлөл мөн тархаж байна. Алмата, Нур-Султан хотод голомтлон тархаж байна.

Сингапур улсад коронавирусийн халдварын 386 тохиолдол бүртгэгдлээ. Огцом нэмэгдсэн шалтгаан нь гадаадаас ирсэн хүмүүсийг 14 хоног гэрээр нь тусгаарлах шийидвэрийг иргэд биелүүлээгүйгээс болсон гэж эрдэмтэд үзсэн.
Мөн Москва хотод өвчлөл нэмэгдсэн шалтгаан нь 14 хоног тусгаарлалтын дэглэм сахиагүйгээс болсон гэж үзсэн бөгөөд тэд шинж тэмдэг илрээгүй иргэд байжээ.

Манай оронд 21 хоног тусгаарлаж байгаа нь үр дүнтэй, зөв зүйтэй арга юм. Харин 21 хоногийн тусгаарлалтаас гараад гэртээ 14 хоног тусгаарлалтын дэглэмээ сайтар баримтлах нь зүйтэй юм.

Сингапурт бүх хүн оршин суугаа газартаа байрлаж, гарахгүй байх, зай барихыг шаардаж, олон нийтийн арга хэмжээнүүдийг цуцалжээ” хэмээн мэдээллээ.

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн