Т.Баярхүү: Авлигын улсмаас улсад 11 их наяд төгрөгийн хохирол учирсан бол 4 тэрбумыг нь төлүүлээд байна

Авлига, албан тушаалын гэмт хэргийн улмаас улсад учруулсан хохирлын хэмжээг тооцож үзэхэд, 2019 оны байдлаар 11 их наяд төгрөг байна гэж Авлигатай тэмцэх газраас мэдээлж байсан. Тус газрын ахлах комиссар Т.Баярхүү: “АТГ он гарсаар хохирол нөхөн төлүүлэх асуудалд онцгой анхаарч байгаа.
Эхний хоёр сарын байдлаар 4 тэрбум орчим төгрөгийг мөрдөн байцаалтын шатанд нөхөн төлүүлсэн. Цаашдаа гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлүүлэхэд онцгой анхаарч ажиллана” гэжээ. Дашрамд дурьдахад, АТГ-аас цаг үеийн асуудлаар хэвлэлийн хурлыг хийхээр сэтгүүлчдийн сонирхсон асуултыг авч байгаа бөгөөд цахимаар явуулах бололтой.