Дэлхий нийтийг хамарсан цар тахлын улмаас эдийн засагт үүсээд буй хүндрэлийг даван туулах арга хэмжээг яаралтай авахын тулд Засгийн газраас өргөн барьсан тогтоолын төслийг хэлэлцэн батлах шаардлага бий. Тиймээс УИХ-ын дэгийн тухай хуулийн өөрчлөлтийг өнөөдөртөө багтаан хэлэлцэн батлах юм байна.

Дэгийн тухай хуульд “УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд хүндэтгэх шалтгаангүйгээр оролцоогүй, хоцорсон гишүүдэд арга хэмжээ авах, олон нийтэд зарлах” асуудлыг оруулахаар болж, холбогдох хүмүүст нь үүрэг өглөө.

УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ онцгой нөхцөл байдалд санхүүгийн болон үйл ажиллагааны ил тод байдалд анхаарч, тусгай үүргийн онгоцоор авч ирж байгаа хүмүүсийн нэрсийг ил тод болгох, мөн хандив, тусламж, санхүүгийн зарцуулалтыг ч ил тод зарлах талаар санал гаргалаа.

 

 

By updown

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн