Д.Нарангэрэл: Эрдэмтэдийн судалснаар коронавирус нь 16-18 сар хамт байх нь

Эрүүл мэндийн яамнаас өнөөдөр ээлжит мэдээлэл хийлээ. /2020.03.27/
ЭМЯ-ны Олон нийттэй харилцах, тандалт шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл: Дэлхийн 201 оронд халдвар бүртгэгдлээ. Ковид-19 халдварын хоёр дахь давлагаанд 10-45 насныхан өвчилж, хүндэрч байгааг дэлхийн эрдэмтэд онцлон анхаарууллаа.
Дэлхий дахинд нөхцөл байдал амаргүй байна. Зарим улс оронд нь өвчлөл буураад байсан ч сүүлийн өдрүүдэд нэмэгдэх хандлага гарч байгаа. Тиймээс тайвшрах болоогүйг Харвардын их сургуулийн судлаачид онцлон тэмдэглэж, хийсэн судалгааныхаа үр дүнд уг вирус 16-18 сар хамт байх нь хэмээж байна.
Мөн Нидерланд улсад цэвэрлэх байгууламжийн хоолойноос коронавирус илрүүлсэн байна. Өнгөрсөн хугацаанд 465.9 мянган хүн халдвар авч, 20 мянга гаруй хүн амиа алдаад байна. Сүүлийн хоёр хоногт халдвар 100 мянгаар нэмэгдлээ.
Тус халдвар нь ядуу буурай орнуудад тархвал олон сая хүн амиа алдах аюултай байна. Иймд одоо л тогтоон барихгүй бол хүн төрөлхтөн аюул нүүрлэнэ. Тйимээс НҮБ-аас Хоёр тэрбум долларын төсөвтэй хүмүүнлэгийн тусламжийг ядуу буурай орнуудад үзүүлэх хөдөлгөөнийг эхлүүллээ.