Эрүүл мэндийн яамнаас өнөөдөр ээлжит мэдээлэл хийлээ. /2020.03.27/
ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү: “Токио-УБ-ын нислэгээр ирсэн 96 иргэний шинжилгээнээс Ковид-19 илрээгүй. Одоогоор Токиогийн тусгай үүргийн онгоцоор ирсэн 100-гаад хүнийг шинжилгээнд оруулна. Халдвар авсан хүмүүсийн ойрын хавьтал болох 71 хүний шинжилгээгээр вирис илрээгүй.
Түүнчлэн тусгай үүргийн дөрвөн удаагийн нислэгээр ирсэн 1000 орчим иргэнийг эрэмбийн дагуу ээлж дараалан шинжилгээнд оруулж байна.
Тусгай үүргийн онгоцоор ирсэн иргэдийг хянаж дуусах дөхөж байна. Энэ сарын 25-ны өдөр ХӨСҮТ-д тусгаарлагдсан нэг иргэнээс вирус илрээгүй. ХӨСҮТ-д өнөөдөр 208 иргэн тусгаарлалтад байна.
Гуравдугаар сарын 26-ны өдөр ХӨСҮТ, Сэлэнгэ, Дархан-Уул аймагт тус бүр хоёр, нийт сэжигтэй зургаан тохиолдлыг тусгаарлан лабораторийн шинжилгээ хийж байна. Халдвар авсан өвчтөнүүдийн бие тогтворжиж байна гэсэн сайн мэдээтэй байна” гэлээ.
ЭМЯ-ны эмнэлгийн тусламжийн газрын дарга Я.Буянжаргал: Улсын хэмжээнд нэгдүгээр сарын 09-нөөс хойш 3633 иргэн тусгаарлагдсанаас өнөөдөр 2816 иргэн тусгаарлах байранд байна.
Мөн тусгай үүргийн онгоцонд явах эмч, мэргэжилтэн болон Ковип-19 халдварыг илрүүлэх нэг удаагийн оношлуурыг бэлдсэн. Онгоцонд суух иргэд амны хаалт, нэг удаагийн бээлий өмсөнө. Онгоцонд иргэдийн халууныг хоёр цаг тутамд шалгана.
Халдварын нууц үеийн дундаж хугацаа 5.5-19 хоногт гэж ДЭМБ-аас үзэж буй учир бид тусгаарлан ажиглах хугацааг 21 хоног болгон сунгалаа. Халдвар авсан хүмүүсийн 38 орчим хувийг 20-54 насныхан эзэлж байна.
Өнөөдөр Монголын цагаар 19.00 цагаар ДЭМБ-аас бүх улс орны эрүүл мэндийн сайдуудтай цахим хурал хийнэ. Манай сайд энэ хуралд оролцоно.
ЭМЯ-ны Гадаад харилцаа, хамтын ажиллагааны газрын дарга Б.Янжмаа: Испанийн Мадрид хотын цогцос хадгалах газар ачааллаа дийлэхгүй болсон тул спорт цогцолборыг цогцос хадгалах зориулалтаар ашиглаж эхэллээ.