2020-03-20 16:131min00

УБТЗ-ын дарга асан Л.Пүрэвбаатарт холбогдох хэргийн шүүх хурал хойшилжээ

2148d8_527-14506814449c9ec41741847b23big_x800

Нийслэлийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн УБТЗ-ын дарга асан Л.Пүрэвбаатарт холбогдох хэргийн шүүх хурал өнөөдөр /2020.03.20/ болох байсан ч хойшилжээ.

Л.Пүрэвбаатарт холбогдох хэргийн шүүх хуралд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч өвчний учир оролцох боломжгүй тухай хүсэлт ирүүлсэн тул дөрөвдүгээр сарын 3-ны өдрийн 09:цаг хүртэл хойшилжээ.

Л.Пүрэвбаатар нь УБТЗ-ын даргаар хоёр жил ажиллахдаа УБТЗ ХНН-ын хөрөнгөөр хувьдаа Зайсанд 1.5 тэрбум төгрөгийн үнэтэй хаус захиалан бариулсан, албан тушаалаа урвуулан ашигласан хэргээр буруутгагдсан билээ.