2020-03-20 10:391min0

Ковид-19 халдварт өвчний нөхцөлд ажиллаж буй ажилчдын хэрэгцээнд нэг тонн адууны мах хандивлалаа

IMG_9987

“Хөвсгөл мах маркет” ХХК-наас шинэ корановирусний халдварт өвчний онцгой нөхцөлд ажиллаж байгаа төрийн албан хаагчдын хэрэгцээнд нэг тонн үйлдвэрийн аргаар бэлтгэсэн адууны махыг хандивлалаа.

Өчигдөр ХХААХҮ-ийн сайд, Улсын онцгой комиссын гишүүн Ч.Улаантай “Хөвсгөл мах маркет” ХХК-ны захирал Э.Цогбаяр уулзаж, нийгмийн хариуцлагын хүрээнд нэг тонн адууны махыг хандивлаж буйгаа илэрхийлсэн юм.

ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан “Эрсдэлтэй нөхцөл үүссэн энэ үед танай хамт олон санаачилга гаргасанд талархаж байна. Маргааш Улсын онцгой комиссын хуралтай. Энэ хуралд албан ёсоор танилцуулж, уламжилна” гэв.

 

ХХААХҮЯ