Тусгай үүргийн онгоцоор авч ирсэн гурван иргэнээс COVID-19 вирусын халдвар илэрлээ

2020-03-16 23:09
nisleg

Эрүүл мэндийн яам 22 цаг 52 минутад мэдээлэл хийлээ. ЭМЯ-ны Төрийн захиргааны удирдлагын газрын дарга Б.Цогтбаатар өнөө өглөө Сөүл-Улаанбаатар, Берлин-Москва-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоцоор ирсэн иргэдээс гурван хүний лабораторийн шинжилгээний хариу 20:00 цагийн үед гарч, COVID-19 илэрлээ.

Эдгээр хүнд шаардлагатай тусламж үйлчилгээг үзүүлж эхэлсэн. Бид тооцоолж байсны дагуу иргэдийг нэг бүрчлэн тусгаарлан зохион байгуулсан.

Францаас Берлинээр дамжин ирсэн эмэгтэйн биеийн байдал хүнд байна” хэмээн мэдээллээ.

Сэтгэгдлүүд (0)

Сэтгэгдэл бичих