Ойрын хоногуудад ихэнх нутгаар өдөртөө хүйтний эрч эрс суларснаас цас эрчимтэй хайлж, шар усны үер болох нөхцөл бүрдэж байна
Зүүн аймгуудын нутгаар үүлшинэ. Зүүн аймгуудын нутгийн зарим газраар ялимгүй цас орж, явган шуурга шуурна. Бусад нутгаар багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи нутгийн баруун хагаст баруун өмнөөс, зүүн хагаст баруун хойноос секундэд 5-10 метр, говь, талын нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Увс нуурын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр 8-13 градус хүйтэн, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Эгь Үүр, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 2 градус дулаанаас 3 градус хүйтэн, Их нууруудын хотгор болон Алтайн өвөр говиор 8-13 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 5-10 градус, бусад нутгаар 1-6 градус дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Өдөртөө 1-3 градус дулаан байна.