2020-03-06 09:421min00

Индонез улс коронавирусын халдвартай өвчтөнүүдээ эзгүй аралд цөлнө

276352350_0_0_1000_564_600x0_80_0_0_0ab3eb4cfd83c89bfaa6342655b997c6

Индонезийн засгаас коронавирусын халдвар авсан хүмүүсийг Галанг хэмээх эзгүй арал дээр байршуулахаар төлөвлөж байна. Энэ улсад коронавирусын хоёр шинэ тохиолдол бүртгэгдсэн юм.

Тус улсын зэвсэгт хүчний ерөнхий командлагч Хади Тьяжантогийн мэдэгдсэнээр Галанг арал дээр 1979-1996 онд Вьетнамаас ирсэн дүрвэгчдийн хуарангаар ашиглаж байсан хэд хэдэн барилга бий гэнэ. Эдгээр барилгыг эмнэлэгт болгон ашиглана. Энэ эмнэлэг нь хорионы төвийн үүрэг давхар гүйцэтгэх юм байна.

Эх сурвалж: ria.ru

Э.МАРТ