Төрийн цахим үйлчилгээг шуурхай нэвтрүүлэх үүрэг өгөв

2020-03-05 12:481min0
tsahim uilchilgee

МҮХАҮТ-аас цахим үйлчилгээг шуурхай нэвтрүүлэх саналыг гаргасан байна. Энэхүү саналтай холбоотойгоор УИХ-ын дарга Г.Занданшатар Төрийн байгууллалтын байнгын хороонд үүрэг чиглэл өглөө.

Тэрбээр “Хорио цээрээс болоод комисс, хороод хуралдахгүй, хурал цуглаан хийж болохгүй гээд саатаж байгаа ажлууд их байна. Үүнийг Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга С.Баямбацогтод “Төрийн автомат машин, цахим үйлчилгээг шуурхай нэвтрүүлэх” үүрэг чиглэлийг өгч байна. Шаардлагатай бол байнгын хороогоороо хуралдаж цахимаар, онлайнаар хуралддаж, бизнесийн болон эдийн засаг, нийгэм, иргэдтэй холбоотой асуудлыг шуурхай шийдвэрлэх шаардлагатай байна” хэмээв.

Н.БАТАА

Сэтгэгдэл бичих

Цахим шуудан нийтлэгдэхгүй