2020-03-02 17:361min01

Берлин-Москва-Улаанбаатар чиглэлийн ОМ136 нислэгээр ирсэн нэг зорчигчийг ХӨСҮТ-д тусгаарлаж, 53 зорчигчийг ажиглалтад авчээ

03

Өнөөдөр (2020.03.02) Нурсултан-Улаанбаатар чиглэлийн DV815 болон Москва-Улаанбаатар чиглэлийн СУ330, Берлин-Москва-Улаанбаатар чиглэлийн ОМ136 нислэгээр ирсэн зорчигчдын эрүүл мэндийн байдалд хяналт, тандалт хийсэн байна.

Нийт 438 зорчигчийн биеийн халууныг хэмжин, эрүүл мэндийн судалгааг авч DV815 нислэгээр ирсэн 107 зорчигчоос Япон, Тайланд улсаар дамжин ирсэн 5 зорчигчийг тусгаарлажээ.

Москва-Улаанбаатар чиглэлийн СУ330 нислэгээр ирсэн 121 зорчигчоос нэг зорчигчийг ХӨСҮТ-д тусгаарлан, 20 зорчигчийг ажиглалтад аваад байна. Берлин-Москва-Улаанбаатар чиглэлийн ОМ136 нислэгээр ирсэн 210 зорчигчоос нэг зорчигчийг ХӨСҮТ-д тусгаарлаж, 53 зорчигчийг ажиглалтад авсан байна.