Хятадын Ухань хотын захиргаанаас шинэ төрлийн коронавирусын өвчлөлийн тоо буурч байгаатай холбогдуулан нэг түр эмнэлгээ хаалаа.
Энэ эмнэлэг нь коронавирусын тархалттай тэмцэх зорилгоор тусгайлан баригдсан 16 эмнэлгийн нэг байсан юм. Эндээс сүүлчийн өвчтөнүүд нь эдгэрээд гарсан тул хаасан байна.
Түүнчлэн сүүлийн өдрүүдэд Хубэй мужид коронавирусын өвчлөл эрс буурч байна. Тухайлбал 03 дугаар сарын 01-нд нэгдүгээр сараас хойш анх удаа 200 хүрэхгүй шинэ тохиолдол бүртгэгдсэн юм. Энэ өдөр 196 халдварын тохиолдол бүртгэгдсэн бол үүнээс өмнөх өдөр 570 шинэ өвчлөл бүртгэгджээ.
2 comments
Ашгүй дээ
үнэн үү