Улсын Онцгой комиссын VII хуралдааны шийдвэрээр улс, хот хоорондын тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг 2020 оны гуравдугаар сарын 3-ны 08:00 цагаас эхлэн нээхтэй холбогдуулан иргэд, жолооч нарт дараах сэрэмжлүүлгийг Тээврийн цагдаагийн албанаас хүргэж байна.
Жолооч та !!!
Замын хөдөлгөөн нээх өдрүүдэд нийт нутгаар цас орох төлөвтэй байх тул жолооч та бүхэн халтиргаа гулгаатай авто замаар бага хурдтай, аюулгүй байдлаа хангаж зорчоорой.
• Автомашиныхаа бүрэн бүтэн байдлыг хангах.
• Суудлын тооноос илүү зорчигч тээвэрлэхгүй байх.
• Хамгаалах бүсээ бүсэлж, бага насны хүүхдийг зориулалтын суудалд тээвэрлэх.
• Автомашины хөдөлгөөн ихтэй байх тул аль болох гүйцэж түрүүлэх үйлдэл хийхгүй байх.
• Шөнийн цагт холын гэрлээ шилжүүлэх.
• Олон цагаар автомашин жолоодохгүй байх. /2 цаг тутам бууж, биеийн чилээг гарган амарч байх/
• Орон нутгийн замд хурдыг 80 км/цагаас, суурин газар 60 км/цагаас хэтрүүлэхгүй байхад анхаарч хөдөлгөөнд оролцох.
Иргэн та !
Та бүхэн автомашинаар зорчихдоо өөрсдийн болон бусдын аюулгүй байдлыг хангах зорилгоор жолоочид дараах шаардлагыг тавьж хөдөлгөөнд оролцоорой.
• Жолооч хөдөлгөөний үед гар утсаар ярьж байгаа эсэх.
• Жолооч нойрмоглох, зүүрмэглэх үйлдэл гаргаж байгаа эсэх.
• Жолооч орон нутгийн замд хурдыг 80 км/ цагаас хэтрүүлж байгаа эсэх.
• Таны зорчиж яваа тээврийн хэрэгслийн гэрэлтүүлэх хэрэгсэл бүрэн бүтэн эсэх.
• Өөдөөс автомашин ирж байгаа үед гүйцэж түрүүлэх үйлдэл хийх эсэх.
• Түр зогсохдоо автомашинаа аюулгүй газар зогсоосон эсэхэд иргэн та байнга хяналт тавьж, зорьсон газартаа аюулгүй очиход анхаараарай.
Улсын онцгой комиссын 5, 7 дугаар хуралдааны шийдвэрээр 2020 оны хоёрдугаар сарын 23-ны өдрөөс гуравдугаар сарын 3-ны өдрийг хүртэл Аймаг, нийслэлээс орох, гарах хөдөлгөөн есөн хоног бүрэн хаасантай холбоотойгоор иргэдийн хот хоорондын авто замд зорчих урсгал нэмэгдэж, хөдөлгөөний ачаалал ихтэй байх тул жолооч, иргэд та бүхэн анхаарч, замын хөдөлгөөний дүрмээ чанд баримтлан хөдөлгөөнд оролцохыг анхааруулж байна.
ТЭЭВРИЙН ЦАГДААГИЙН АЛБА