Сар шинийн баярын өдрүүдэд Нийслэлийн Засаг даргын 2020 оны А/108 дугаар захирамжийг хэрэгжилтийг хангах чиглэлээр цагдаагийн 1060 алба хаагч 929 байгууллага, аж ахуйн нэгжийг шалгахад олон нийтийн үйл ажиллагаа явуулсан 2, захирамжаар тогтоосон цагийн хязгаар зөрчсөн 2, цахим тоглоом ажиллуулсан 1, нийт 5 зөрчил бүртгэгдсэн. Тухайлбал:
2020.02.24
1.Сүхбаатар дүүргийн 3-р хороо “Сөүл плаза” төвийн 7 давхарт байрлах “Пастел” нэртэй лоунж нь 21 насанд хүрээгүй хүнд архи согтууруулах ундааны зүйлээр үйлчилсэн мөн цаг хэтрүүлэн А/108 захирамжийг зөрчин цаг хэтрүүлэн үйл ажиллагаа явуулсан.
2020.02.24
1.Сүхбаатар дүүргийн 3-р хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Сөүл плаза төвийн 7 давхарт байрлах Пастел нэртэй лоунж нь 21 насанд хүрээгүй хүнд архи согтууруулах ундааны зүйлээр үйлчилсэн мөн цаг хэтрүүлэн А/108 захирамжийг зөрчин цаг хэтрүүлэн үйл ажиллагаа явуулсан.
2020.02.24
1. Баянзүрх дүүргийн 7 дугаар хороо “Винус” баар цагийн хуваарь хэтрүүлэн 00:15 цагт ажиллаж байсан.
2. Баянгол дүүргийн 13 дугаар хороо “Докс” цахим тоглоомын газар НЗД-ийн А/108-р захирамжийг зөрчин үйл ажиллагаа явуулсан.
3. Баянгол дүүргийн 17 дугаар хорооны “Сан” их сургуулийн спорт зааланд олон нийтийн хамарсан арга хэмжээ зохион байгуулсан.