21 аймагт эрсдэлийн үнэлгээ хийлээ

2020-02-25 14:31
21 йшт йа

Монгол Улсын Шадар сайдын 2017 оны А/08 тоот тушаалаар батлагдсан “Эрсдэлийн үнэлгээний аргачлал”-ын дагуу 21 аймагт коронавируст халдвар орж ирсэн үед тархах эрсдэлийн салбар дундын үнэлгээг хийлээ.

Үнэлгээг аймгийн Онцгой байдлын газар, Эрүүл мэндийн газартай хамтран хийсэн бөгөөд 2 аймаг маш өндөр, 18 аймаг өндөр, 1 аймаг дунд эрсдэлтэй үнэлэгдсэн байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.