Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, Олон нийттэй харилцах албаны дарга Ц.Ганзориг өөрийн твиттер хуудсаараа Улсын онцгой комисс маргааш хуралдах болсон талаарх мэдээллийг түгээлээ.
Тэрбээр ” Албан мэдээг өдөр бүр 11 цагт ЭМЯ бүх хэвлэлээр өгч буй. Мөн УОК хуралдаад хэвлэлийн хурал хийж буй. Тиймээс баталгаажсан мэдээллийг энэ цэг үеүдэд авахыг хүсье.
Хаа хаанаа мэдээллийн “шуурганд” өртөх эрсдэлтэй байна.” хэмээв.