2020-02-25 12:221min00

Алтан овоо, Шилийн богд чигдэлд зорчих хөдөлгөөнийг шинийн 15-ныг дуустал хязгаарлана

shiliin bogd

Сүхбаатар аймгийн Дарьганга сумын нутаг дахь Алтан овоо, Шилийн богд чиглэлд зорчих хөдөлгөөнийг 3 дугаар сарын 2-ныг хүртэл хязгаарласан байсныг 3 дугаар сарын 9 болгон сунгажээ.

Улсын Онцгой комиссын шийдвэрээр энэ сарын 23-ны 08.00 цагаас 27-ны 08.00 цаг хүртэл аймаг, хот хоорондын хөдөлгөөнийг зогсоосон. Энэ дагуу Сүхбаатар аймгийн Засаг даргын захирамжаар шинийн 15-ыг дуустал Алтан овоо, Шилийн богд чиглэлийн тээврийн хэрэгслийн зорчих хөдөлгөөнийг зогсоогоод байна.

Сар шинийн өдрүүдэд Алтан овоо, Шилийн богд хайрханд мөргөж, шинийн 8-ны нарыг харах гэсэн аялагч, зорчигчдын тоо эрс нэмэгддэг. Иймд Сухбаатар аймаг, Дарьганга сумын цагдаагийн хэсгээс энэ чиглэлд зорчихгүй байхыг анхааруулж, Шилийн богд орчимд 24 цагийн хяналтыг пост ажиллуулж байна.

Сэтгэгдэл бичих

Цахим шуудан нийтлэгдэхгүй