БНСУ-д коронавирусын халдвар авсан гэх 35 настай Монгол иргэн энэ сарын 20-нд биш харин 12-нд Монгол улсын хилээр гарсан юм байна
Энэ талаар албаныхан дараах мэдээллийг өглөө. Тэрбээр “35 настай Монголын харьяат эрэгтэй хүн коронавирусын халдвартай гарсан тухай мэдээлэл байгаа. Энэ хүн элэгний архаг үрэвсэлтэй байсан. 2-р сарын 12-нд Монголоос ОМ201 онгоцоор БНСУ-д эмчлүүлэхээр явсан. Явсан даруйдаа дүүргийнхээ эмнэлэгт эмчлүүлж байсан юм байна. Ингээд шинжилгээ өгөхөд хариу нь “Коронавирус +” гарсан. Цуг явж байсан эхнэр, эгчид хоёроос нь шинжилгээ авахад коронавирус гараагүй.
Халдвар авсан эрэгтэйн өвчлөлийн нууц үеийг тооцож үзсэн. Тэгэхэд БНСУ-д дүүргийн эмнэлгээр явж байхдаа халдвар авсан байх магадлал өндөр байгаа юм. Энэ хүнийг ямар эмнэлгээр хаагуур явсныг тандан судалж байна” хэмээв.
Н.БАТАА