Хоёрдугаар сарын 24-ний 10:12 цагийн байдлаар Өмнөд Солонгост коронавирусийн халдвар авсан иргэдийн тоо 763-д хүрч, нас барсан хүний тоо долоо болоод байна.
Өчигдөр 23 цагийн байдлаар халдварын тоо 602, нас баралт 6 байсан бөгөөд даруй 161 тохиолдлоор нэмэгдээд байна. Харин нийт тохиолдлын тоо 79,140, халдварын улмаас амиа алдагсад 2468, эдгэрсэн хүний тоо 23,094 болжээ.