2020-02-23 17:081min00

Шинийн 1-3-ныг дуустал тусгай үйлчилгээний алба хаагчдад үйлчлэх автобусны маршрут, чиглэл

01

Шинэ коронавирус буюу COVID-19-ийн халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор Цагаан сарын баярын өдрүүдэд нийслэлийн хэмжээнд нийтийн тээврийн үйлчилгээг зогсоох шийдвэрийг өчигдөр нийслэлийн Онцгой комиссоос гаргасан.

Ийнхүү хоёрдугаар сарын 24, 25 , 26-ны өдрүүдэд нийтийн тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг зогсоосноор үүрэг гүйцэтгэж буй төрийн алба хаагчдад үйлчлэх “Тусгай үйлчилгээний автобус”-ыг дараах найман чиглэлээр явуулахаар болжээ.

Тус автобусаар зорчихдоо алба хаагчид ажлын үнэмлэхтэйгээ явахыг Тээврийн цагдаагийн албанаас анхаарууллаа.