Олныг хамарсан ханиад томуу дэлгэрэх, коронавирусын дэгдэлт үүсч болзошгүй нөхцөл байдлыг харгалзан Улсын онцгой комисс Битүүний өдрөөс Шинийн 3-ныг дуустал буюу энэ сарын 23-27-ны өдрийг хүртэл Улаанбаатар хотоос гарах, Улаанбаатар хот руу орж ирэх автомашиныг урсгалыг бүрэн зогсоож байгаа.
Сар шинийн өдрүүдээр Улаанбаатар хотыг тойрсон хяналтын найман постыг 14 болгон өргөжүүлж, Автомашины хөдөлгөөний хяналт хийж байна. Гэсэн хэдий ч иргэдийн орон нутгийг чиглэсэн мөн хөдөөнөөс хотыг чиглэсэн хөдөлгөөн явагдаж болзошгүй. Ингэхдээ иргэд хулгайн зам, гарцаар явж болзошгүй гэдэгт албаныхан анхаарлаа хандуулж байна.
Энэ өдрүүдээр хулгайн замаар хөдөөг чиглэх, эсвэл хөдөөнөөс хот руу орох замдаа саатаж, цасанд суух, төөрөх, шатахуун дуусах, машин эвдрэх зэрэг үйлдэл гарч болзошгүйг Онцгой байдлын комисс анхааруулж байна. Хэрвээ ОБЕГ-т ийм төрлийн дуудлага ирвэл тус газар аврах үйл ажиллагаа явуулна. Гэхдээ аврах ажиллагааны зардлыг Гамшгийн тухай хуульд заасны дагуу онцгой байдал тогтоосон үеийн журмаас гажсан, дураараа үйлдэл гаргасан этгээдээр төлүүлнэ гэж Нийслэлийн онцгой комисс өчигдөр шийджээ.
Гамшгийн тухай хуулийн заалтаас …
Иргэн та, Гамшгаас хамгаалах тухай хуулийн 37 дугаар зүйлд зааснаар:
37.2.1.гамшгаас хамгаалах хууль тогтоомж, эрх бүхий байгууллага, албан тушаалтнаас гаргасан шийдвэрийг биелүүлэх;
37.2.2.гамшгаас хамгаалах сургалтад оролцох;
37.2.3.өдөр тутмын үйл ажиллагаандаа аюулгүй байдлыг хангах;
37.2.5.гамшгаас хамгаалах үйл ажиллагаанд оролцох;
37.2.6.гамшиг болон аюулын тухай мэдээллийг холбогдох байгууллагад шуурхай, үнэн зөв хүргэх;
37.2.7.эрх бүхий байгууллага, албан тушаалтны гаргасан шийдвэрийг зөрчсөний улмаас гарсан зардлыг хариуцах үүрэгтэй.
5 comments
МАШ ЗӨВ! Хэлсээх байтал гай болдог юмнуудыг нэмээд өндөр торгох хэрэгтэй!
Зөв ш дээ маш зөв шүү
Maaash zuv.
Zow2
Зөвөө зөв болж байн