Шинэ коронавирусийн халдварын талаар цахим орчинд худал ташаа мэдээлэл тараах тохиолдол гарсаар байна.
ЭМЯ-ны Олон нийттэй харилцах, тандалт шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл “Шинэ коронавирус буюу Covid-19 халдварын талаар хуурамч мэдээлэл тараасан 20 гаруй хэргийг илрүүлж, шалгаж байгаа гэсэн мэдээллийг цагдаагийн байгууллагаас өгсөн” гэлээ.
Засгийн газрын 63 дугаар тогтоолд шинэ коронавирусийн халдвартай холбоотой худал ташаа мэдээ, мэдээлэл тараасан иргэн, хуулийн этгээдэд хуулийн дагуу хариуцлага тооцох, хуурамч пэйжийг хаахыг холбогдох газруудад нь үүрэг болгосон юм.
Иргэд цахим орчинд гарч буй ташаа мэдээллийг #Тагнуулын_ерөнхий_газар болон #Цагдаагийн_Ерөнхий_Газрын_Хэвлэл_Мэдээллийн_Төв гэсэн хаштаг оруулснаар тухайн мэдээллийг хууль хяналтын байгууллагууд нягтлан шалгах боломжтой болно хэмээн ТЕГ, ЦЕГ-аас мэдэгдсэн билээ.