Айсултан Назарбаев Их Британиас улс төрийн орогнол хүсч, ийм алхам хийх болсон шалтгаанаа дэлгэхээ амласан билээ. Тэгвэл Нурсултан Назарбаевын зээ хүү гэгддэг энэ хүн хэн бэ?
Казахстаны экс Ерөнхийлөгч Нурсултан Назарбаевын зээ хүү, өөрийгөө Айсултан Рахат хэмээн олон нийтийн сүлжээгээр нэрлэдэг залуу Их Британиас улс төрийн орогнол хүсэхээр болсноо Фэйсбүүкээрээ дамжуулан зарласан байна. Тэрээр ийм алхам хийх болсноо гэр бүлээс их дарамт шахалттай холбон тайлбарласан. Мөн Казахстаны дээд түвшнийхний томоохон хэмжээний авлигатай холбоотой мэдээлэл байгаа тул аюулгүй байдлаа бодож ийм шийдвэр гаргасан гэж мэдэгджээ.
Өмнө нь тэрбээр хулгайлагдах дөхөж байснаа мэдэгдсэн юм. Казахстанаас албан ёсоор Айсултан Назарбаевын мэдэгдэлтэй холбогдуулан ямар ч тайлбар өгөөгүй аж. Тэгвэл Айсултан юугаараа алдартай вэ?
Айсултан Назарбаев гэгч хэн бэ?
Айсултан Назарбаев өдгөө 29 настай, 1990 оны наймдугаар сарын 26-нд Казахстаны Ерөнхийлөгчийн ууган охин Дарига Назарбаев, түүний нэр хүнд муутай, өдгөө талийгаач болсон нөхөр Рахат Алиев нарын гэр бүлд төрсөн. Эцэг нь Казахстаны улстөрч, дипломатч, бизнесмэн байгаад Казахстанаас Австри руу зугтаж, сүүлд нь тэнд шоронд амиа егүүтгэжээ.
Айсултан өөрийгөө Нурсултаны зээ хүү биш, хүү нь гэдгээ Алиевын архивыг ухаж байгаад мэдсэн гэдэг. Гэхдээ энэ тухай албан ёсны мэдээлэл байдаггүй.
Айсултан Астанад Олон улсын тасралтгүй боловсролын коллеж, мөн Австри дахь Америкийн олон улсын сургуульд суралцаж байсан. 2010 онд Британийн Сандхерст дэх Хатан хааны цэргийн академийг төгссөн. 2012 онд Казахстаны Батлан хамгаалах тагнуулын ерөнхий газарт ажилд орж, ердөө нэг жил ажилласан байна.
2013 оны зун Айсултан Назарбаев тухайн үедээ “КазРосГаз” компанийн ерөнхий захирал байсан Кайрат Боранбаевын охин Алима Боранбаеватай гэрлэжээ. Гурван жилийн дараа Амели хэмээх охинтой болж, удалгүй Султан хүү нь төрсөн аж.
Айсултан Назарбаев өмнөх хадмаа Орос, Казахстаны Засгийн газар хоорондын томоохон авлигын хэрэгт холбоотой гэж үздэг. Өөрөөр хэлбэл Оросын “Газпром” Казахстаны хийг худалдан авах гэрээнд авлигын асуудал орсон гэж үзсэн байна. “Казахстаны хувьд жилийн 700 сая орчим долларын ашгийг Тимур Кулибаев, мөн миний хуучин хадам Кайрат Боранбаев нар хуваан авдаг” гэж Айсултан Назарбаев баталжээ.
Спортын карьер
Айсултан Назарбаев 2017 онд Казахстаны Хөлбөмбөгийн холбооны дэд ерөнхийлөгчийн албыг хашиж, ФИФА, Европын хөлбөмбөгийн холбоодтой нягт хамтран ажилладаг байлаа. Энэ албанд тэр 7 сар л тэссэн юм.
Айсултан Назарбаев эцгийгээ Австрид Элчин сайд байхад “Адмир Ваккер” клубт хөлбөмбөгөөр хичээллэдэг байсан. Назарбаевын хүү Казахстаны тэргүүн лигт нийслэлийн “Рахат” клубын өмнөөс тоглодог байлаа. 2006 оны Европын хөлбөмбөгийн залуучуудын АШТ-ий сонгон шалгаруулах тэмцээнд оролцож, 2007 онд “Портсмут”-ын залуучуудын багт тоглож байхдаа Английн АШТ-ий хүрэл медаль хүртэж байсан.
Дуулиан, хар тамхины дон, шорон
2017 онд Айсултан Назарбаевын нэр томоохон дуулианд холбогдсон юм. Дэлхийн хоёрдугаар дайны домогт баатар Иван Панфиловын гуч нар болох Ержан, Аскар Бримжановын аж ахуйн газар Айсултан Назарбаевын тансаг орон сууцанд Итали дизайнеруудын төслөөр засвар хийх ёстой байлаа. Гэвч тэд засвараа дуусгаж чадаагүй юм. Шүүхээр Панфиловын гуч нарт долоо долоон жилийн ял оноосон ч сарын дараа цагаатгасан байна. Тухайн үед Айсултан Назарбаев хар тамхи хэрэглэсэн, хар тамхины эмчилгээ хийлгээд гарсан гэж Фэйсбүүкээрээ мэдээлсэн аж. Гэвч 2019 оны аравдугаар сард Лондонд тэрбээр британи цагдаа руу халдсанаас болж нэг жилийн тэнсэн харгалзах ял авч, торгууль төлөх, албадан эмчилгээ хийлгэхээр болжээ.
Назарбаевын хэргийг шүүсэн шүүгч Филипп Барбел түүнийг мансууруулах бодисын хамааралтай алдартнуудын эмнэлэгт хэвтсэн тохиолдолд батлан даалтад гаргах боломжтой гэж байсан. Энд тэрбээр 2020 оны гуравдугаар сарын 20-нд товлогдсон хэргийн сонсгол хүртэл эмчлүүлэх ёстой аж.
10 comments
хар тамхичинг бүү сурталчил.
уншаад юу ч ойлгосонгүй. жаахан утгатай бичвэл сайн л байна. зүгээр өгүүлбэрээр нь тус тусд нь орчцулчихдаг юм уу даа
hrn tiin
Назарбаевын нууц амрагаас төрсөн хүү. Өөрөөр хэлбэл Назарбаевын өөрийнх нь хүү. Барууныхан судлаад гаргаж тависан нотолгоотой юм шиг билээ
Уншиж ухаж ойлгох гэж зовихын бна яаж орчуулаад бга юм бэ
Юу ч ойлгосонгүй
So
hairan za2 zai bdag bhdaa iim yum orchuulj tawij bdag
За естой ойлгосонгүй
Joohon oilgohoor bichlde.